Хүн амын нягтрал багатай хотхонд амьдрах нь яагаад чухал вэ?



Дэлхийн хүн амын тоо өсөж байгаатай холбогдуулан хот суурин газрын оршин суугчдын тоо эрчимтэй нэмэгдэж, улмаар хүн амын нягтрал нэмэгдэж байна. Барилгажилт хотжилт нэмэгдэж байгаа ч эргээд хүн амаа хэрхэн зөв байршуулах вэ? гэдэг асуудал хөндөгдөж байна.

Тэгвэл хүн амын нягтрал гэдэг нь тухайн га талбай эсвэл кв.м хэсэгт ногдох хүн амын тоог хэлнэ. Үүнийг тооцохдоо нийт хүн ам/хотхоны нийт талбай үзүүлэлтэд хувааж гаргадаг билээ. Үүнд хөрш айлууд, ногоон байгууламж, сургууль цэцэрлэг, зам харгуй зэрэг бүгд хамаарна. Олон улсын стандарт үзүүлэлтээр 1 хүний орон сууцны хэрэгцээнд 25 мкв, гадна байгууламжид 10 мкв байх ёстой гэж үздэг байна.

Ингээд хүн амын нягтрал багатай цөөхөн айлтай хотхоны давуу талуудыг та бүхэндээ танилцуулъя.

1. Тав тух, хувийн орон зай

    Бид өдөр тутамдаа их хотын завгүй хэмнэлд ажиллаж хөдөлмөрлөж амьдардаг. Сүүлийн жилүүдэд гар утас, сошиал медиа хэрэглэснээр бид урьд урьдынхаас илүү хувийн орон зайг эрхэмлэж, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх, амрах орчинг илүү тав тухтай байлгах тал дээр анхаарах болоод байна. Тэр ч утгаараа цөөхөн айлтай, дуу чимээ багатай газар байснаар энэ оршин суугчдад хувийн орон зайг дэмжиж, илүү тав тухыг мэдрүүлдэг байна.

2. Аюулгүй, найдвартай орчин

Хүн амын нягтрал гэх үзүүлэлтэд ногоон байгууламж, зам харгуйн тохижилт зэрэг хамаардаг тул хотхон дотроо гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх орчин мөн багтана. Хотхон нь доторх хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд хөгшид салхилах орчин, ногоон байгууламж нь зэрэг оршин суугчдад хүрэлцээтэй байснаар тэдний аюулгүй найдвартай орчныг бүрдүүлэхэд тусалж буй юм.

3. Хүрэлцээт байдал

   Өглөө оройдоо та лифтэнд шахалдах эсвэл автомашины зогсоол олдохгүй гэж сандарч, бухимдах шаардлагагүй учир нь хүн амын нягтрал багатай хотхонуудын хувьд давхартаа 1-2 айл байхаар тооцсон төдийгүй нэг айлд ногдох автомашины зогсоол болон гадна талбайн хүрэлцээ хангалттай сайн байдаг. Энэ нь ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, нөгөө талаараа зөвхөн танд зориулсан мэт гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг.

4. Үнэ цэнэ, баталгаат байдал

   Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлдөг гол үзүүлэлт бол хүн нягтрал багатай байдал байдаг. Бидний худалдан авч буй үл хөдлөх хөрөнгө нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт өв, төдийгүй цаашид үнэ цэнээ өгөх баталгаат хөрөнгө байх ёстой. Үл хөдлөх хөрөнгийн шинжээчдийн судалгаагаар хүн амын нягтрал багатай хотхоны хувьд ирээдүйн үнэ цэнэ өсөж, үл хөдлөхийн зах зээл дээр эрэлттэй хэвээр байдаг байна.

SSgarden төслийн танилцуулга

Манай “SS Garden” төсөл нь 50,000 м2 талбайд 179 өрхтэй буюу Улаанбаатар хотод оршин суугчдын нягтаршлаар хамгийн бага байхаар төлөвлөгдсөн хотхон юм. 6-7 давхар барилга давхартаа1-2 айлтай орц бүр лифттэй байхаар төлөвлөсөн. Мөн хотын үнэ цэнэтэй, агаар хөрсний бохирдолгүй бүсэд байрлалтай. Хотын төвөөс 2 км-ийн зайд 1-р зэрэглэлийн холбоо, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд шууд холбогдсон нь дэд бүтцийн бүрэн найдвартай байдлыг илтгэж байгаа юм.

Борлуулалтын алба:

9410-5353

8600-5353

9011-5353

info@ssgarden.mn

http://ssgarden.mn

Хаяг: "SS-Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

 

Сэтгэгдэл