Тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахад анхаарах 8 зүйл юу вэ?



   

   Үл хөдлөх хөрөнгө бол үр хойчдоо үлдээх өв, үнэт хөрөнгө байдаг учраас үл хөдлөх худалдан авах нь гэр бүлийнхний хувьд томоохон шийдвэр гаргалтын нэг байдаг. Тэр ч утгаараа хаана, ямар байршилд, хэдэн мкв байр авах вэ? үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгтэй ойрхон байх зэрэг олон шаардлагыг худалдан авагчид бодож эхэлдэг. Ингээд тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахад анхаарах 8 зүйлийг энэхүү нийтлэлээрээ танд хүргэж байна.

1. Барилгын насжилт, материалын чанар

   Энэ үзүүлэлт орон сууцны ерөнхий зохион байгуулалт, инженерийн шийдэлтэй холбогддог. Тухайн барилгад ашигласан брэндийн тоноглолуудын чанар, сонголт, орц найрлага, сантехник, цэвэр бохир ус, халаалтын шийдэл, цахилгаан шат зэрэг нь барилгын хамгийн чухал хэсэг тул ямар брэндийн бүтээгдэхүүн ашигласан болон тухайн бүтээгдэхүүн нь хэр чанартай эсэхийг худалдан авагчид маш сайн нягталж үзэх хэрэгтэй. Ингэснээр тухайн барилгын ирээдүйн үнэ цэнэ, насжилт зэргийг бид тооцох боломжтой юм. Тухайлбал эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд барилгын үндсэн хийц, цонх, сантехникийн тоноглолууд, шал, гадна өнгөлгааний материал зэрэгт ямар брэндийн бүтээгдэхүүн ашигласан нь чухал байдаг. 

2. Орон сууцны байршил

     Худалдан авагчид өөрсдийн бүх талын хэрэгцээг хангах (ажил, сургууль, дэлгүүр, эмнэлэг, найзууд ба гэр бүлтэйгээ гэх мэт) үйлчилгээний төвүүдтэй ойрхон бөгөөд оновчтой байрлалд амьдрахыг хүсдэг. Замын хөдөлгөөний түгжрэл багатай, хотын төв рүү очиход хялбар байх гэх үзүүлэлтүүдийг тооцож үзэх нь чухал. Эдгээр үзүүлэлтүүдийг нарийн тооцож шийдвэр гаргаснаар та өөрийн болоод гэр бүлийнхээ үнэт цагийг хэмнэх төдийгүй үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үг. Иймээс л ихэнх хүмүүс орон сууцны байршилд үнэ хаялцан худалдан авалт хийдэг.

3. Гал тогооны өрөөний зохион байгуулалт

     Гал тогооны өрөө бол гэр бүл, найз нөхөд, эрхэм зочидтойгоо хамт цагийг өнгөрүүлэх гайхалтай хэсэг. Тийм ч учраас хэв маяг, зохион байгуулалтын шийдлийн хувьд урт, том ширээ бүхий уужим орон зай, хүнсний агуулах, угаалтуур зэрэг бүрдэл хэсгүүдийг багтаасан туслах гал тогооны өрөөг төлөвлөсөн байх нь чухал байдаг.

Эзэгтэй нар аливаа орон сууцыг сонгох хамгийн чухал шалтгааны нэг гал тогоо гэж үздэг байна. Тиймээс гал тогооны бүрэлдэхүүн хэсгүүдэд ач холбогдол өгснөөр гэр бүлийн дулаан уур амьсгалыг өдөр тутамдаа мэдрэх боломжтой юм.

4. Унтлагын өрөөний тоо

   Ихэнх удалдан авагчид олон унтлагын өрөөтэй орон сууц сонгох нь элбэг байдаг. Хоёр болон түүнээс дээш хүүхдүүдтэй айлуудын хувьд олон унтлагын өрөөтэй байхыг илүүд үздэг. Хүүхдүүд өсөхийн хэрээр тэдний хувийн орон зайг бүрдүүлж, амрах, суралцахад нь тохиромжтой тусдаа унтлагын өрөөтэй болгох хэрэгцээ үүсдэг.

Сайн тохижуулсан унтлагын өрөө нь тохилог оффис, тоглоомын өрөө эсвэл дасгалын өрөө ч болж хувирдаг. Ингэснээр унтлагын өрөө нь хувь хүний  хоббигоо хөгжүүлэх, дэмжих орчин болж өгдөг байна. Тиймээс гэр бүлийнхний хувийн орон зай, тав тухыг эрхэмлэсэн орон сууц сонгох гэж буй бол унтлагын өрөөний тоонд ач холбогдол өгөөрэй гэж зөвлөх байна.

5. Ариун цэврийн өрөөний тоо

   Танай гэр бүлд хэчнээн ариун цэврийн өрөө шаардлагатай байгааг урьдчилан тооцож үзэх хэрэгтэй. Хуучны орон сууцнууд ганцхан ариун цэврийн өрөөтэй байдаг бол, одоо цагт хүмүүсийн амьдралын чанар сайжрахын хэрээр 2 болон түүнээс илүүг шаарддаг болсон. Тухайн орон сууцны ариун цэврийн өрөөний тохижилт, хэв маяг, хэмжээ тун чухал.

Та ванн, шүршүүр, хуурай саун зэрэгтэй байгаасай гэж хүсэж байна уу? гэдгээс бас хамаарна. Жакуззи, хуурай саун зэрэг нь биеийг амрааж, тав тух, тайван байдлыг мэдрүүлдэг. Тийм ч учраас худалдан авагчдын хувьд мастер ариун цэврийн өрөөнд ач холбогдол өгдөг төдийгүй унтлагын өрөө бүрд ариун цэврийн өрөө, зочны ариун цэврийн өрөөтэй байхыг илүүд үзэж байна.

6. Хүн амын нягтрал

Оршин суугчдын хувьд цөөхөн айлтай, хүн амын нягтрал багатай хотхонд амьдрахыг илүүд үздэг болжээ. Учир нь бидний мэдэх орон сууцнууд нь олон давхар,  3-аас дээш тооны орц, давхартаа 4-с дээш айлтай байдаг. Тэгвэл одоо үед аль болох давхартаа 1-2 айлтай байхаар төлөвлөсөн цөөхөн айлтай, дуу чимээ багатай байх гэр бүлийн хувийн орон зайгаа илүүд үзсэн орчинг сонгох нь элбэг болоод байна.  

7. Автомашины зогсоол

Оршин суугчдын толгойг өвтгөдөг асуудал бол автомашины зогсоолын хүрэлцээ байдаг.Тиймээс тухайн хотхон хичнээн автомашины зогсоолтой болох, дунджаар 1 айлд хэдэн автомашины зогсоол оногдож буй зэргийг мэдэхийг зөвлөж байна. Учир нь танай гэр бүлд хичнээн машин байна?, хамгийн багадаа айлд 2-3 машин байдаг гэдгийг тооцож үзэх нь зүйтэй байх

8. Ногоон байгууламж

Хотжилт өсөхийн хирээр агаарын бохирдол, тоосжилт, дуу чимээ нэмэгддэг. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах чухал зүйл бол ногоон байгууламж билээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарынхан ч дэлхий даяар өрнөж буй тогтвортой хөгжлийн төлөө анхаарч үздэг болоод байна. Байгаль орчинд ээлтэй цогцолбор хотхон бүтээхэд хэрэгтэй ногоон байгууламжийн зөв шийдэлд анхаарал хандуулдаг болж байна. Ногоон орчин, зай талбайг бий болгосноор оршин суугчдад ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчин бүрддэг.

Тийм ч учраас оршин суугчдын хувьд ногоон байгууламж бүхий эко орчинг бүрдүүлсэн хотхон, хорооллыг сонгох хэв маяг дэлгэрээд байна.

“SS GARDEN” хотхоны танилцуулга

        Хотын төвөөс 2 км зайд Богдын музейн зүүн талд  нийт 5 га талбайг хамран сүндэрлэж буй "SS GARDEN" хотхон нь 8 Хаус, 8 Пентхаус, 163 Апартмент бүхий нийт 179 айлын тансаг зэрэглэлийн хотхон юм. Тав тухтай тансаг амьдралын хэв маяг илрэл классик болн модерн интерьерийн шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй ухаалаг шийдэл, Европ стандартын брэндүүдээр тоноглогдсон, хүн амын нягтаршил багатай, эко шийдэлтэй хотхон юм.

"SS Garden" хотхон нь 2019 оны 8 сард ашиглалтанд орох 304 м2, 336 м2 Апартмент, 482м2 Пентхаусдаа захиалга авч эхэллээ.

Борлуулалтын алба:

9410-5353

8600-5353

9011-5353

info@ssgarden.mn

http://ssgarden.mn

Хаяг: "SS-Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

Сэтгэгдэл