ТОМ ТЕРРАС ТОМ ТАВ ТУХ



ТОМ ТЕРРАС ТОМ ТАВ ТУХ

Террас нь бидний нэрлэж заншсан тагтыг томруулж, тухтай байдлаар тохижуулсан хувилбар бөгөөд энэ нь оршин суугчдын ая тухтай амьдрах орчин төдийгүй, хувийн орон зайг бүрдүүлэх томоохон үзүүлэлт болон хувирч байна.

Орчин үед тансаг зэрэглэлийн хорооллуудын хувьд террасыг сандал ширээ, буйдан, гэрэлтүүлэг, эко тохижуулалт зэрэг, өөрийн хүссэнээр шийдэх хэв маяг хэдийнээ дэлгэрээд байна. Учир нь террасны соёл нь тансаг зэрэглэлийн орон сууц, 5 одтой зочид буудлыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг билээ.

Ингээд том террасны 3 давуу талтай танилцъя.

1. Орчноо тольдох

Их хотын завгүй амьдрал, намуухан орой гээд эргэн тойрноо тольдон харах хэрэгцээ бидэнд  байдаг. Та заавал хотын өндөр цэг дээрээс эсвэл тансаг зэрэглэлийн рестораны террасан дээр сууж, эргэн тойрноо харах шаардлагагүй бөгөөд гэрийнхээ террасан дээрээс гадна орчныг харах боломжтой гэдэг л чухал юм.

2. Гэр бүлээрээ хооллох/амрах хэсэг

 Амралтын өдрийг гэр бүлээрээ өнгөрөөх, хүүхдүүддээ цаг гаргах нь хүүхдийн    хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлдөг. Тийм ч учраас хүүхдээ салхилуулах, гэр бүлээрээ амралтын өдрийг өнгөрөөх гэж зуслан явах шаардлагагүй. Та аль ч улиралд террасан дээрээ амрах, хооллох, хүүхэдтэйгээ тоглох гээд гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой юм. Магадгүй та хүүхэдтэйгээ хөлбөмбөг тоглон,  дугуй унахыг зааж өгөх боломжтой. Гайхалтай биш гэж үү...

3. Хувийн орон зай

Тэмдэглэлт баяр, гэр бүл, найзуудын уулзалт буюу хайртай дотны хүмүүстэйгээ хамт амтат хоол, хундага дарстай халуун дулаан яриа өрнүүлэн суух хувийн орон зай болно. Чинээлэг эрхмүүдийн хувьд гэр бүлийн амьдрал, хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэх сонирхол төдийлөн байдаггүй тул том террастай тансаг зэрэглэлийн орон сууц сонгох нь түгээмэл байна.

“SS Garden” хотхоны С блокын Террасны танилцуулга

 

Улаанбаатар хотын А бүсэд 5 га газрыг хамран сүндэрлэж буй 179 айлын тансаг зэрэглэлийн "SSGarden’’ хотхоны ашиглалтад орсон 12 айлын С1, С2  байрны:

  • 1 давхар 336 м2 Апартмент нь 130 м2,
  • 2-5 давхар 304 м2 Апартмент нь 42 м2,
  • 6 давхар 482 м2 Пентхаус нь 100 м2 тус тус террастай.

Борлуулалтын алба:

9410-5353

8600-5353

9011-5353

info@ssgarden.mn

http://ssgarden.mn

Хаяг: "SS-Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

 

Сэтгэгдэл