Хамгийн алдартай интоорын модны 5 соорт юу вэ?



Интоорын мод нь хаврын улиралд хамгийн эрт дэлбээлж, хотхон болон эдлэн газрын ногоон байгууламжийг гоёмсог цагаан цэцэгсээр чимдэг сарнайн овгийн интоорын бүлийн навчит мод юм. Тус мод нь хот / хотхоны гоёмсог харагдуулах гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой төдийгүй дуу тусгаарлах, орчны агаарыг цэвэршүүлэх, амрах таатай орчин бүрдүүлэх олон давуу талтай болно.

 Ингээд дэлхийн хамгийн алдартай 5-н соортын интоорын модыг танилцуулж байна.

1. Bing интоорын мод

Bing соортын интоорын мод хамгийн алдартай, амтлаг чихэрлэг соортын нэг юм. Энэхүү мод хавар хамгийн эрт дэлбээлж эхэлдэг бөгөөд гялалзсан цагаан цэцгээр бүрхэгдсэн байдаг. Зуны аагим халуунд навч нь ногоорч, жимсний хар булцуу үүсч эхэлдэг. Энэхүү хар булцуунаас интоорын амтлаг жимс бий болдог. Жимс нь шүүслэг байдаг. Интоор жимс зуны улиралд жигнэж, чанаж хэрэглэхэд тохиромжтой. Bing интоорын мод нь 16-20 фут өндөртэй, ямар ч төрлийн хөрсөнд дасан зохицож, ургах чадвартай.

2. Lapins интоорын мод

Lapins интоорын мод нь Van болон Stella интоорын модны хосолсон хэв  шинжтэй. Энэ нь том хэмжээтэй шүүслэг, чихэрлэг интоорын нэг бөгөөд аль ч улиралд жимсээ өгдөг. Lapins интоорын мод ургац арвинтай. +20 градусд тэсвэртэй, 15-20 фут өндөртэй ба нарны гэрэл байхад ямар ч хөрсөнд ургах чадвартай.

3. Montmorency интоорын мод

АНУ-д хамгийн алдартай Montmorency исгэлэн интоорын модыг тариалдаг байна. Montmorency интоор нь хүнсний зориулалтаар талх нарийн боов, бялуу хийхэд хамгийн тохиромжтой. 7 сард хамгийн чухал улаан өнгийн кластерууд  болох шим тэжээл нь бүрддэг байна. Жимс нь том, тод улаан өнгөтэй. Montmorency интоорын мод нь 25-30 метр өндөр, нарны гэрэл байхад ямар ч хөрсөнд дасан зохицож, ургах чадвартай.

4. Sweetheart интоорын мод

Sweetheart интоорын мод амтлаг, зуны жимс бөгөөд гоёл чимэглэлийн ач өндөр ач холбогдолтойгоор оо илүү онцлог. Энэхүү мод танай хотхон, эдлэн газрын гадна талбайг чимээд зогсохгүй, танай гэр бүл, хотхоныхонд ая тухтай мэдрэмжийг бий болгоно. Ургац хураалтын улиралд 2 долоо хоногийн хугацаанд жимс боловсрох  давтамжтай байдаг. 30-35 метр өндөр, ямар ч төрлийн хөрсөнд дасан зохицож, ургах чадвартай.

5. Rainier интоорын мод

Rainier интоорын мод гайхалтай шар интоор жимс үйлдвэрлэдэг. Цагаан интоорын мод гэж нэрлэгдэх Rainer мод нь ихэвчлэн чихэрлэг, шүүслэг амттай байдаг. Хамгийн сайн соортын нэг гэж нэрлэгддэг энэ соорт нь шар интоорыг үйлдвэрлэдэг байна. Энэ интоорын мод улаавтар тод шар өнгөтэй, час улаан өнгөтэй байдаг. Ургац хураалтын улирал нь 6 сар байдаг. Эдгээр нь 15-25 метр өндөр, олон хөрсөнд дасан зохицож, ургадаг.

SS Garden хотхоны танилцуулга:

  SS Garden" хотхон нь 16 нэр төрлийн 10.000 нэр төрлийн мод, бут, сөөг, цэцэгсээс бүрдсэн ногоон байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Хотхоны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, гоёмсог усан оргилуур болон амрах талбайн ойр орчмыг гоёмсог харагдуулах үүднээс Bing болон Rainer сортын нийт 40 ш интоорын модыг тарихаар төлөвлөсөн.

Борлуулалтын алба:

9410-5353

8600-5353

9011-5353

info@ssgarden.mn

http://ssgarden.mn

Хаяг: "SS-Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

Сэтгэгдэл