Хотын төвд Хаустай болох 8 шалтгаан



Амьдралын чанар сайжрахын хэрээр оршин суугчид хувийн орон зай, өөрсдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд ач холбогдол өгдөг болсон. Энгийн орон сууцаа орхин хувийн тансаг зэрэглэлийн Хаусыг сонгох байдал жил тутам нэмэгдэж байна.

Ингээд хотын төвд Хаустай болох 8 шалтгааныг  танд хүргэе.

1.      Орон сууцны үнэлгээ нь үл хөдлөхийн гэрчилгээн дээрх м2-ын хэмжээнээс хамаардаг бол хотын төвд байрлалтай Хаус нь хувийн эзэмшлийн талбайн /гадна тохижилт, гарааш, террас/ үнэлгээ нэмэгддэг тул үр хойчдоо өвлүүлж үлдээх, үнэт хөрөнгө байх боломжтой юм.

2.      Хөрөнгийн зах зээлд эзнээ олоогүй орон сууцны илүүдэл жил тутам нэмэгдэж байгаа нь барилгын салбарын эргэлтийг зогсонги байдалд хүргэж байна. Гэвч хотын төвд байрлалтай хувийн Хаусны эрэлт нэмэгдэж байгаа нь өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнийг өсгөж байна.

3.      Илүү хашир, туршлагатай, худалдан авагчид хотын төвийн Хаусанд хөрөнгө оруулалт хийдэг учир нь хөрөнгийн үнэлгээ нь тогтвортой байдаг. Мөн  хотын төвд бүхий л үйлчилгээ, хүүхдийн сургууль цэцэрлэгтэй ойрхон тул цаг хэмнэсэн ухаалаг хөрөнгө оруулалт болж өгдөг.

4.      Та хувийн Хаустай бол өргөтгөж, засвар хийж, гарааш, террас, амбаар, саравч зэргийг хүссэнээрээ барьж болно. Харин орон сууцанд өргөтгөл хийж болох ч, гадна тохижилт хийх боломжгүй мөн өргөтгөлийн зардал өндөр гарна.

5.      Хаусны гадна цэцэрлэг ч юм уу эсвэл ямар нэг ашиглаж болох хувийн эзэмшлийн орон зай, талбай байдаг. Харин орон сууцанд энэ боломж хязгаарлагдмал.

6.      Зайнаас буюу гэрээсээ ажиллах хандлага жил ирэх бүр улам өсч байгаа тул гэр орны тав тух, уудам зай талбайг бодолцох нь чухал үзүүлэлтийн нэг болсон. Учир нь гэртээ амьдрахаас гадна зарим өрөөгөө ажлын өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, гарааш болгох хэрэгцээ ч гарч байна.

7.      Хаусыг ганцаараа ч олуулаа ч эзэмших боломжтой учраас танд илүү уян хатан, эрх чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ.

8.      Барьцаалж зээл авах тохиолдолд апартментээс илүү хотын төвд байрлалтай Хаус найдвартай, бас өндөр үнэ хүрнэ. Өөрөөр хэлбэл банк болон зээлдэгчдэд хотын төвийн Хаус бол эрсдэл багатай хөрөнгө гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөхөд үнэ цэнээ алдахгүй хөрөнгө бол хотын төвийн Хаус юм.

SS Garden хотхоны танилцуулга:

Хотын төвөөс 2 км зайд Богдын музейн зүүн талд нийт 5 га талбайг хамран сүндэрлэж буй "SS GARDEN" хотхон нь 527.03 м2 талбайтай 4 унтлагын өрөө, 4 ариун цэврийн өрөө, 2 машины дулаан зогсоол бүхий тансаг зэрэглэлийн 8 Хаустай.

Тус Хаус нь классик болон модерн хэв шинжийг хослуулсан Transitional буюу завсрын хэв маяг бүхий интерьерийн шийдэлтэй тул ямар ч төрлийн тавилгатай бүрэн зохицдог. Тоноглолын хувьд Европ стандартын дэлхийд тэргүүлэгч Герман, Швед, Финляндын барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг инженерийн шийдлийн хамт сонгон ашигласан нь чанар, үнэ цэнийг илэрхийлэх болно.

"SS Garden" хотхон нь  бэлэн болсон тансаг зэрэглэлийн 4 хаусдаа захиалга авч байна.

Борлуулалтын алба:

9410-5353

8600-5353

9011-5353

info@ssgarden.mn

http://ssgarden.mn

Хаяг: "SS-Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

Сэтгэгдэл