Давуу тал

ГАЙХАЛТАЙ ТАНСАГ ХЭВ МАЯГ

Өнгөрсөн үеийн онцлог шинж чанар, орчин үеийн үзэл баримтлалыг хослуулсан өвөрмөц архитектурын шийдэл нь таны гэр бүлд гайхалтай тав тух бүхий орчинг мэдрүүлэх болно. Манай хотхоны орон сууцнууд давхартаа 1-2 айлтай бөгөөд 3-4 унтлагын өрөө, 2-4 ариун цэврийн өрөө, гоёмсог модон шал, угаалгын өрөө, хувцасны өрөө, туслах гал тогоо зэргийг багтаан төлөвлөсөн.  Өөрөөр хэлбэл бид танд Апартментад хэрнээ хувийн Хаус-нд амьдарч буй мэт мэдрэмжийг өгөхийг зорьсон юм.

* Европ хэв маягийн барилгын дизайн
* 2-4 зүгт харсан цонхны харц 
* Классик, модерн хослуулсан Transitional хэв маягийн интерьер
* Нарны гэрэл бүрэн тусах цэлгэр том цонх
* Уужим орон зай бүхий өрөө тасалгаа
* Франц хэв маягийн тагт террас