Давуу тал

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЭРҮҮЛ ОРЧИН

Эрүүл амьдралын энгийн нууц бол цэвэр тунгалаг агаар, сэтгэл татам ногоон орчин байдаг. Тиймээс ч бид цогцолборынхоо нийт талбайн 65%-д хувьд таны нүд баясаж сэтгэл хөдлөх амьд байгалийн санагдуулам орчныг бүрдүүлсэн. Инээд цалгисан хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай, гоёмсог усан оргилуур, өтгөс буурлууд, тансаг орчноо тольдон харах хүсэлтэй хүмүүст зориулсан сүүдрэвч, үлэмж тансаг цэцэгс, өтгөн шигүү моддыг төлөвлөсөн нь танд амар амгаланг мэдрүүлэх болно.

* 65% Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай
* 35% Барилгажилт
* Аюулгүй хүүхдийн тоглоомын талбай
* 16 нэр төрлийн 10,000 гаруй мод, бут, сөөг, цэцэгс
* Байгалийн чулуун гоёмсог усан оргилуур
* Амрах хэсэг, спорт талбай